Ичиг ичиг: Иргэний зориг ногоон нам
2026-03-18

Ардчилсан парламентын амин сүнс нь олон намын тогтолцоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог системээр зохион байгуулж, жагсаалтын гишүүдийг оруулж ирсний үр дүнд парламентад таван нам суудалтай болсон. Мэдээж хамгийн олон суудалтай МАН эрх барих нь тодорхой. ⚖️Харин бусад нам нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, олон нийтийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, эрх баригч намаа шахаж, шаардаж ажиллах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд жижиг намууд эрх баригч намын хормойноос зүүгдэж, албан тушаал, эрх мэдэлтэй зууралдахыг хүссэн нь ардчилсан парламентын чадавхыг сулруулж байна.

⚠️Ингээд зогсохгүй жагсаалтаар УИХ-д дөрвөн суудалтай болсон Иргэний зориг, ногоон намынхан тамга тэмдэг, намын даргын албан тушаалаа булаацалдаж эхлэв. Тус намын дарга УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар намаа төлөөлж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа намынх нь зарим гишүүн онц их хурал зарлаж, Б.Батбаатарыг намын даргаас нь чөлөөллөө. Түүний оронд УИХ-ын гишүүн Р.Батболдыг даргаар сонгосон гэж мэдэгдэв. ❗Хариуд нь Б.Батбаатар тэдэнд ийм эрх байхгүй. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд бусдын захиалгаар ийм хууль бус зүйл хийж байна гэж мэдээллээ.

⚠️Уг нь жижиг намууд УИХ-д цөөн суудалтай болсон боломжоо ашиглаж, байр сууриа бэхжүүлж авах ёстой. Гэтэл уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах гэгчээр өөрсдийгөө ийм байдалд хүргэж буй нь харамсалтай. Ичиг ичиг…

UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter" бэлтгэж байна. Бүтнээр унших.

Сэтгэгдэл