
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Эрчим хүчний сайд, Боловсролын сайд нарыг чөлөөлөх, томилох асуудал болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэх байсан ч ирц хүрэхгүй байгаа тул хуралдаан хойшиллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь чуулганы ирц бүрдэхгүй байхад гол нөлөө үзүүлж байна.
МАН-ын хувьд УИХ-д 68 суудалтай олонх учраас зөвхөн өөрсдийн гишүүдээрээ ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой. Гэвч МАН-ын гишүүд бүгд ирээгүй тул чуулганы ирц бүрдэхгүй байна.