"Салхи дагасан" зарчим буюу ирцээ бүрдүүлж чадахгүй МАН
2026-03-25

Манай төрийн түшээд хамгийн их үнэт зүйл, үзэл баримтлал гэж ярьдаг ч эсрэгээрээ байх нь их. ↔️ Ардчилсан намын 19 гишүүний үйлдэл үүний нэг жишээ болов.

Ардчилсан намын бүлгээс МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллах нь төрийн эрх мэдэл нэг гарт төвлөрч, харилцан хяналт, тэнцвэр алдагдах эрсдэлтэй гэж үзсэн учраас огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн. ✔️Энэ бол сөрөг хүчний зарчмын шаардлага.❓Тэгвэл МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгогдох үед энэ зарчим, үзэл баримтлал нь хаана байсан бэ?

Ардчилсан намын 42 гишүүнээс намын дарга О.Цогтгэрэл, Ц.Туваан, О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан зэрэг 19 хүн Н.Учралыг УИХ-ын дарга болохыг дэмжжээ.

⏱️Харин өнөөдөр эсрэг байр суурь илэрхийлээд сууж байна. Гэнэт зарчим, үнэт зүйлээ санав уу, аль эсвэл улс төрийн салхины аясаар зарчим, үзэл баримтлал нь өөрчлөгдөөд явдаг хэрэг үү?

УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд ч ард түмний тусын тулд гэж уянгалах боловч намын асуудлаа парламентын гацаа болгож чуулганы ирцийг бойкотолж эхлэв. Олонх болсон ч ирцээ бүрдүүлж ажлаа хийж чадахгүй болсон нь МАН.

UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter"  хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Сэтгэгдэл