Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ТАНИЛЦ: Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан УИХ-аас баталсан тогтоол
2023-04-21

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНООС МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖҮҮЛСЭН

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН, ЗЭЭЛ ОЛГОЛТ, ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

               Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын

Их Хурал анхны Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг улс орон даяар нээлттэй

зохион байгуулсан нь парламентын хянан шалгах тогтолцоо бүрдэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Монгол Улсад

төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, парламент нь ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг

эрхэмлэн баримтлах, төр ба ард түмний итгэлцлийг батжуулах, нийгмийн шударга ёсыг тогтоох, хууль дээдлэх зарчмыг

хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хөшүүрэг болсныг сайшаан тэмдэглэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас Хянан шалгах түр хороог байгуулах үндэслэл, түр хорооны бүрэлдэхүүн, эрх хэмжээний

хүрээ хязгаарыг тодорхой болгох, түр хорооны гишүүнээр ажиллах тохиолдолд тавигдах шаардлага зэргийг нарийвчлан

тодорхойлж, гэрч, хянан шалгагч, шинжээч нарыг томилох, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, нотлох

баримттай танилцах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай

хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

бэлтгэлийг хангаж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд даалгасугай.

2.Монгол Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг ба мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын онцлог, гүйцэтгэх

ажилд тавих Улсын Их Хурлын хяналттай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль

тогтоомжийн төслийг боловсруулж, 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.

3.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар

хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтийг хэрэгжүүлж, Хөгжлийн банкийг

цогцоор нь иж бүрэн өөрчлөн зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж,

2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн

явцад хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хуулиар

хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан тушаалтны хариуцлагын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/,

Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд тус тус даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Тогтоолтой танилцах бол энд дарна уу.