Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзоригтой холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна
2023-09-20

               Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлсэн тухай 01/11153 тоот албан бичгийг 2023 оны зургадугаар сарын 16-нд УИХ-д ирүүлжээ. Хууль зүйн байнгын хорооны 2023 оны зургадугаар сарын 27-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны аравдугаар сарын 4-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. .

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-267155, 51-262727 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2023 оны долдугаар сарын 28-ны 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү. 

 

Ташрамд дурдахад, Улсын дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилох хуультай. Тодруулбал, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" гэж заасан.