Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Сонсголтой холбоотой заалтыг Цэц түдгэлзүүлсэн учир танилцах сонсгол хийсэнгүй
2023-10-04
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзоригтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр нэр дэвшигчийн танилцах сонсгол зохион байгуулах байв. Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтээр, тодруулбал, “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй УИХ танилцах сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн учир дээрх сонсголыг хийсэнгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзоригийг танилцуулсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийг танилцуулсны дараа Ерөнхийлөгч томилох, эсэхийг шийднэ.
 
Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар дүгнэлтэд "Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дугээр зуйлийн 29.1.2 дахь заалтад "... эсхул Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгyй гишуун хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдугээр зуйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхуу хуульд захирагдана.", Тавин нэгдугээр зуйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн еренхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуyлснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зуйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Еренхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байна" гэж бичсэн.
 
Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дугээр зуйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", 29.1.2 дахь заалтад "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зуйлийн 1 дэх хэсэгг "... нэр дэвшигчийн сонсгол хийж ... " гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зуйлийн 102.1 дэх хэсэгг "... энэ хуульд заасан жyрмын даryу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дцгнэлтэд сонсголын тайлангийн аryулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зуйлийн 4 дэх хэсэгг заасны даryу 2023 оны 9 дугээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.
 
Бэлтгэсэн: Б.Уянга