Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Эмийн асуудлаарх түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонгов
2023-10-04

              Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий  УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдрийн хуралдааныг гишүүн Б.Бейсен даргалж, хорооны даргыг сонох асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн байна. Тухайлбал, гишүүн Ц.Туваан хянан шалгах түр хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг нэр дэвшүүлэхийн зэрэгцээ хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлжээ. Мөн гишүүдээс эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод, Ж.Чинбүрэн гишүүнээс түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий, эсэх, эмийн үнийг буулгаж, зорилтод зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах, үгүйг тодруулсан байна. 

            Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, гишүүн Ж.Чинбүрэн хариултдаа "Эм бол эмчийн гол зэвсэг. Надад хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй"-гээ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр "3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрuэх шаардлагатай " гэв. 

           УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг түр хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.