Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх тоо баримт
2023-07-01

2022 онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг болон 2023 оны эхний 6 сарын байдлаарх гэмт хэрэг зөрчлийн талаарх ЦЕГ-ын мэдээллээс танилцуулъя. 

  • 2023 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт 990 хүүхэд хохирсон. Үүнээс 33 хүүхэд нас барж, 364 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцyyлбал хохирсон хүүхэд 49 буюу 5.2%-аар, гэмтсэн хүүхэд 48 буюу 15.2%-аар тус тус өссөн, нас барсан хүүхэд З.3 буюу 8.3%-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 6 хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 хүүхэд гэмтсэн байна.
  • Эхний хагас жилийн байдлаар зөрчлийн улмаас насанд хүрээгүй 640 хүүхэд хохирсноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчилд 516, хүүхдийн эрх зөрчих
    зөрчилд 1303, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгуй байлгах зөрчилд 19, Замын хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хууль зөрчих зөрчилд 26 хүүхэд тус тус хохирсон байна. Мөн оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх 599 хуухдийг цагдаагийн байгууллагаас АСАП санд эрэн сурвалжлуулж зарлаж 585 хүүхдийг олж тогтоон ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн байна.
  • Суулийн 5 жилийн байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоон судалгааны хувьд 2018 онд нийт гэмт хэргийн улмаас 1688 хүүхэд хохирсон, 2019 онд 1598 хүүхэд хохирсон бол Ковидын буюу цар тахлын үеүдэд 1181 болон 1365 болтлоо буурсан байна. 2022 онд 2014 гэмт хэрэг бүртгэгдсэн. 
  • Түр хамгаалах болон нэг цэгийн байртай холбоотойгоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв нийт 35 байр үйлчилгээ явуулж байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар 960 иргэнд үйлчилснээс насанд хүрсэн эмэггэй 148, насанд хүрсэн эрэгэй хүүхэд 811 байжээ. Нэг цэгийн үйлчилгээтэй холбоотойгоор нийт 1181 иргэн үйлчлүүлснээс насанд хүрсэн эмэгтэй 569, насанд хрсэн эрэгтэй 42, хүүхэд 579 тус тус буртгэгдсэн байна. 

Бэлтгэсэн: UIH.mn