Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хүүхдийн эрхийн асуудлаар энэ сарын 25-нд ерөнхий хяналтын сонсгол хийнэ
2023-10-11

           УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нарын 20 гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нарын 17 гишүүнээс хүүхдийн эрхийг хамгаалах, хангах асуудлаар, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлжээ.

           Сонсголыг 2023 оны аравдугаар сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалахаар шийдвэрлэсэн байна. Гишүүд сонголд иргэдийн оролцоог хангахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг захижээ.  

 

Бэлтгэсэн: Б.Уянга