Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
"Ковидын" сонсголыг хойшлуулав
2023-10-23

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос цар тахлын үеийн төсөв зарцуулалтын асуудлаарх нээлттэй сонсголыг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд өнөөдөр 10.00 цагт хийхээр товлосон. Тодруулбал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр зарлаж, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагынхан хүрэлцэн ирсэн ч хойшлууллаа.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Цар тахлын үед зарцуулсан төсөв хөрөнгө 10, 20 их наяд төгрөгөөр яригдаж байна. Тиймээс энэ асуудалд шинжээч томилж, түүний дүгнэлтийг нээлттэй сонсголоор хэлэлцэж, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой. Ажлын хэсгээс шинжээч томилох санал гаргасан ч томилсонгүй. Тиймээс нээлттэй сонсголыг хойшлууллаа" гэв.