Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хүүхдийн эрхийн асуудлаарх сонсголд 100 гаруй оролцогч бүртгүүлжээ
2023-10-25

        УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх хяналтын сонсголыг өнөөдөр (2023.10.25) 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийхээр товлосон. 

      Тус сонсголд төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг товлосон хугацаанд бүртгэсэн байна. Тодруулбал, ХЗДХЯ, ХЭҮК, БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, ЦХХХЯ, Соёлын яам, НЗДТГ, ЦЕГ-ын ажилтнууд, улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 94 хүн оролцогчоор, 12 хүн ажиглагчаар бүртгүүлжээ. 

        УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 32.1-т "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно" гэж заасан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 18 гишүүнтэй. Тэдний 7-гоос дээш гишүүн ирж, ирцээ бүртгүүлснээр сонсголыг эхлүүлэх юм. 

 

Бэлтгэсэн: UIH.mn