Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж байна
2023-12-19

Нүүрсний асуудлаарх хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын хоёр дахь шатны сонсголын хоёр дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт)

  1. Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;
  2. “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;
  3. Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);
  4. Газрын тос дамжуулах хоолой;
  5. Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;
  6. Бусад гэрээ

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.