Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд нийт 1.1 тэрбум төгрөгийг цалин, урамшуулал хэлбэрээр олгожээ
2023-12-20

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголын эхэнд Тавантолгой түлш ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан 11 гэрчийг сонсголд дууджээ. Гэвч тэднээс хоёр нь л сонсголд хүрэлцэн ирсэн байна. 

Сонсголын үеэр танилцуулсан шинжээчийн дүгнэлтэд Тавантолгой түлш компанийн ТУЗ-ийн гишүүдийн авсан цалин, урамшууллын мэдээллийг дурдав. 

Тавантолгой түлш ХХК алдагдалтай ажиллаж байхад ТУЗ-ийн гишүүдэд өндөр хэмжээтэй цалин, урамшууллыг олгосон байна. ТУЗ-ийн гишүүдэд нийт 1.1 тэрбум төгрөг олгожээ. Тухайлбал, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 64, Л.Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114, Ш.Батсайхан 78.7 сая төгрөгийн цалин, урамшуулал авсныг шинжээч танилцуулав. 

Бэлтгэсэн:Uih.mn