Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг хийх зам дардан байгаагүй
2023-12-22

Нүүрсний асуудлаарх Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнөөдөр 17.00 цагт хаалаа. Сонсголын хүрээнд 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан байна. Сонсголд давхардсан тоогоор 577 гэрч дуудсанаас 419 нь хүрэлцэн иржээ. Мөн 16 хянан шалгагч, шинжээч болон УЕП, Эрүүгийн цагдаагийн албаны албан хаагчид, Нээлттэй нийгэм форум, Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн ажилтан ажиглагчаар оролцов. Сонсголын төгсгөлд түр хорооны дарга Б.Энхбаяр "Нүүрсний сонсголыг хийх зам дандан байгаагүй. Сонсголыг зогсоох гэсэн оролдлого удаа дараа гарсан"-ыг тодотгосон юм. 

 

Бэлтгэсэн: Uih.mn