Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
2024-01-04

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Л.Цэдэвсүрэн, Улсын Их Хурлын Тамгын газраас Б.Пүрэвдагва нарын нэрийг дэвшүүлсэн байна.

           Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

-       Лхагвын Цэдэвсүрэн

-       Баярын Пүрэвдагва

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-201, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51-260-280 /

Цахим шуудангийн хаяг: Battogtokhe@parliament.mn

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.