Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнтэй танилцах сонсголыг 5-р сарын 7-ны өдөр нээлттэй зохион байгуулсан бөгөөд түүний дараагаар Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Өнөөдрийн нэгдсэн чуулганаар нэр дэвшигч С.Магнайсүрэнгээс УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Ийнхүү С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.6 хувь нь дэмжлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн бүрэн эрх зургаан жил үргэлжилнэ.
UIH.mn