
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайваны зургаан жилийн бүрэн эрх 2026 оны тавдугаар сарын 7-нд дууссан ч түүнийг улираах эсэх эсвэл шинээр өөр хүнийг томилох эсэх асуудал УИХ-аас шийдлээ хүлээж байна. Түүнийг УИХ-ын 2020 оны 38 дугаар тогтоолоор томилжээ.
Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна төгрөгийн үнэ цэн, банкны тогтолцоо болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хариуцдаг чухал үүрэгтэй байгууллага. Тиймээс УИХ хуулиар хүлээсэн томилгоогоо хугацаанд нь хийж, Төв банкны удирдлагын бүрэн эрхийг тодорхой болгох шаардлагатай байна.