
Томилгооны сонсголыг зөвхөн нэр дэвшигчийг танилцуулж, асуулт асуух төдий арга хэмжээ гэж ойлгож болохгүй. Холбогдох хууль, журамд сонсголын явцад баримтлах зарчмуудыг тодорхой заасан байна. Тодруулбал, хууль дээдлэх, баримт мэдээлэлд үндэслэх, талуудын оролцоог тэгш хангах, нээлттэй, ил тод байх, иргэний мэдэх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах зарчимд тулгуурлан зохион байгуулахаар заажээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
30.2.Нэр дэвшигчийн сонсгол нь баримт, мэдээлэлд үндэслэсэн, талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх бөгөөд нэр дэвшигчийн хэрэгжүүлэхээр дэвшүүлж байгаа санал, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуульд заасан бусад шаардлага хангасан эсэхийг нээлттэй хэлэлцэж, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхийг хангахад чиглэнэ. Нэр дэвшигчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийг хаалттай хэлэлцэнэ.
ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэр дэвшигч нь хэн байхаас үл хамааран эрх тэгш байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нэр дэвшигчид давуу байдал олгож, сонсголын явцад илүү боломж олгож болохгүй. Иймээс сонсголын дараа бүх нэр дэвшигчид ижил асуулт тавьж, хариулт өгөх боломжийг эрх тэгш олгосон эсэхийг хянах шаардлагатай. Мөн иргэдийн оролцоог хангаж, сонсголыг нээлттэй, ил тод явуулах нь чухал.