Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Томилгоо: Нэр дэвшигчийг хэн санал болгодог вэ?
2026-10-14

Нэр дэвшигчийг  хуулийн дагуу эрх бүхий этгээд санал болгоно гэж заасан. Эрх бүхий этгээд гэдэг нь тухайн байгууллагаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний тавыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор зургаан жилийн хугацаатай томилдог. Харин Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 60 хоногийн дотор комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалт явуулсны дараа нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах хуультай.

Энэ мэтээр хуульд заасан үндэслэл, журмын дагаа эрх бүхий этгээд санал болгож, холбогдох бичиг баримтыг нь байнгын хороонд хүргүүлж, олон нийтэд ил тод мэдээлдэг.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

30.6.Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, тухайн албан тушаалд тавих хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагын талаарх мэдээллийг авах маягтын загварыг Байнгын хороо батална.

ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

  • 4.1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хурлаас томилох албан тушаалд нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа талаарх мэдээлэл болон нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хуралд ирүүлнэ.
  • 4.2.Байнгын хороо нэр дэвшүүлэх саналыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу нэр дэвших тухай хүсэлтийг нэр дэвшигчээс гаргуулан авна.
  • 4.3.Нэр дэвшигч нь энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нэр дэвших тухай хүсэлт"-ийг Байнгын хороонд хүлээлгэн өгснөөр сонсголд оролцох болон нэр дэвших тухай хүсэлтийг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  • 4.4.Нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгосон этгээд нь сонсголын журам болон томилгооны сонсголын талаарх мэдээллийг нэр дэвшигчид урьдчилан танилцуулах үүрэгтэй.

Нэр дэвшигчийн тухай мэдээллийг санал болгосон байгууллагаас ийнхүү ирүүлнэ. Үүнээс гадна нэр дэвшигч өөрөө холбогдох мэдээллээ ил тод танилцуулж,  нотлох үүрэгтэй.