
Хэрэв УИХ-ын гишүүд томилгооны сонсголд оролцож буй нэр дэвшигчтэй хамааралтай бол энэ тухайгаа нээлттэй мэдэгдэх үүрэгтэй. Гэхдээ хуульд мэдэгдэнэ гэж заасан бөгөөд сонсголд оролцож болохгүй гэж заагаагүй байна. Харин томилгооны сонсгол дууссаны дараа тухайн албан тушаалтныг томилох эсэх эцсийн шийдвэрийг УИХ санал хураалтаар шийддэг. Энэ санал хураалтад ашиг сонирхлын зөрчилтэй бол оролцохгүй байх нь УИХ-ын гишүүний хуулиар хүлээсэн үүрэг юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ
30.5.Байнгын хорооны гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн[9] 3.1.5-д заасны дагуу нэр дэвшигчтэй хамаарал бүхий этгээд бол энэ тухайгаа сонсгол эхлэхээс өмнө нийтэд мэдэгдэх үүрэгтэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ
10.10.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй.
Энэ хуулийн зохицуулалт нь нэр дэвшигч болон сонсголд оролцогч гишүүдийн хамаарал, ашиг сонирхлыг олон нийт мэдэх боломжийг бүрдүүлэх ёстой. Үүнийг тухайн гишүүн өөрөө мэдэгдэхээс гадна сонсгол болохоос өмнө яг ямар ашиг сонирхлын зөрчил үүсэж болохыг урьдчилан шалгадаг тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна.