
Сонгууль гэдэг нь зөвхөн саналын хайрцагт саналын хуудас хийх үйл ажиллагаа бус, харин иргэний өөрийн хүсэл зорилго, үнэт зүйл, эх орныхоо хөгжлийн талаарх байр сууриа төрд хүргэж буй хамгийн хариуцлагатай бөгөөд ухамсарт оролцоо гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл сонгууль бол иргэн бүрийн дуу хоолой төрийн бодлого болон хэрэгжих үндсэн гүүр бөгөөд ардчиллын амин сүнс юм. Хэрэв миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллах боломж олдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, цахим хөгжил, технологийн дэвшилд суурилсан, иргэн төвтэй, ил тод, итгэл даасан сонгуулийн тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон тохиолдолд өнөөдрийг хүртэл бий болсон ололт, шинэчлэлийг улам төгөлдөржүүлж, санал бүрийн үнэ цэнийг хамгаалсан, иргэн төвтэй, цахим хөгжилд суурилсан, ил тод бөгөөд итгэл даасан сонгуулийн тогтолцоог бэхжүүлэхийн төлөө мэдлэг, ур чадвар, хариуцлагаа зориулан ажиллах болно хэмээн танилцуулсан.