Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Нэр дэвшигчийн амлалт: Н.Мягмар
2026-06-25

Нэр дэвшигч Н.Мягмар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагад олон жил ажилласан туршлага, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан мэдлэг чадвараа ашиглан сонгуулийн тогтолцооны хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулахыг зорино хэмээсэн.

Мөн хараат бус байдал, хууль дээдлэх зарчим, ил тод байдал, хариуцлагыг үйл ажиллагааныхаа үнэт зүйл болгон баримталж, иргэдийн сонгох эрхийг бүрэн хангах, сонгуулийн байгууллагын нэр хүнд, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, Монгол Улсын ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө мэдлэг, туршлагаа зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.