Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Томилгооны сонсголыг хойшлуулах тохиолдол
2026-10-16

Сонсголын үеэр мэргэжлийн шинжээч сонсголыг хойшлуулах шалтгаан, хугацааг тодорхой дурдаж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгуулна. Үүнийг нь сонсгол даргалагч үндэслэлтэй гэж үзвэл нэг удаа хойшлуулж болно. Харин хойшлуулах хугацаа нь ажлын таваас илүү өдөр байна гэж нийтийн сонсголын тухай хуульд заасан байна.

Хэрэв сонсголын товыг тогтоосны дараа товыг зайлшгүй хойшлуулах шаардлагатай болсон бол тухайн сонсголын товыг нийтэд зарласан арга хэрэгслээр дахин зарлана. Хэн нэгэн албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.