Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
АТГ-ын дэд даргад нэр дэвшигчийн танилцуулга
2021-06-24

1.Гаваасүрэн Азжаргал                     /Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч/

2.Хэзээ, хаана төрсөн: 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.

3.Нас, хүйс: 37 настай, эрэгтэй.                       

4.Yндэс угсаа: Халх             

5.Ам бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

6.Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:    

        -1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль,

        -2001-2002 онд Оюуны оньс бүрэн дунд сургууль,

        -2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 

7.Мэргэшлийн бэлтгэл:  

        -2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр,

        -2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр,

        -2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшсэн.

8. Ажилласан байдал:    

        -2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа,

        -2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,

        -2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч,

        -2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,

        -2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга,

        -2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,

        -2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,

        -2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.