Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга
2022-04-10

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дараах хоёр нэр дэвшигчийг санал болгожээ. Тэдэний танилцуулгыг хүргэе. 

Замбал овогтой Цогтгэрэл нь 2001 онд Нийгмийн ухааны дээд сургуулийг  багш, судлаач мэргэжлээр төгсөж, 2012 онд Удирдлагын акедеми “Төрийн удирдлагийн мэргэшүүлэх”,  2019 онд Отгонтэнгэр их сургууль эрх зүйч мэргэжлээр баклавр, 2020 онд Хөдөлмөр НХД сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2012 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд багш, 2012 оноос одоог хүртэл Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байгаа аж. 

 

 

 

 

Чагнаа  овогтой Нарантуяа  нь 2001 онд Хөдөлмөрийн дээд сургууль, 2013 онд Хөдөлмөрийн дээд сургууль/магистр/, 2018 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.1983 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, 1987 онд Баянхонгор аймгийн Гурван булаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч, 1994 онд Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны бичээч нарийн бичгийн дарга, 2000 онд Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, 2009 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны дэд дарга, 2022 онд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний  эвлэлийн холбооны даргын албыг тус тус хашиж байна.