Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ГЭРЭЭНҮҮДИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2022-12-11
Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдох нууцад хамаарах гэрээний мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох шийдвэр гаргасан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой нууцын зэрэглэлтэй дараах гэрээнүүдийг ил болголоо.
  1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт №1;
  2. Нүүрс нийлүүлэх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт №1, №2, №3
  3. Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ
  4. Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ
  5. Нүүрс нийлүүлэх 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ
  6. "Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ"
  7. Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ