Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголын мөрөөр УИХ тогтоол батлав
2023-01-12

               УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экпорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталлаа. Уг төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд

  • Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой эрх бүхий байгууллагуудын удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр УИХ-ын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай Засгийн газрын шалгалтын ажлыг уялдуулах
  • Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх
  • 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа танилцуулах
  • Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар  хүртээх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах
  • Иргэний мэдээлэл авах эрхийг хангах хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх
  • “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсголыг 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан зохион байгуулах
  • Нийтийн эрх ашгийг хөндсөн ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор оролцогчдын хамрах хүрээ, эрх, үүргийг тодорхой болгох, сонсголын үр дүнг мэдээлэх, холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөх, биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх саналаа УИХ-д танилцуула

​Бэлтгэсэн: uih.mn