Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
М.Пүрэвсүрэнг УДШ-ийн шүүгчээр томилжээ
2023-01-13

               Ерөнхийлөгчийн 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны 238 дугаар зарлигаар Улсын дээд шүүх (УДШ)-ийн шүүгчээр томилогдсон Мөнхөөгийн Пүрэвсүрэнг УДШ-ийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас Эрүүгийн хэргийн танхимд хуваарилсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны аравдугаар сарын 21-нд Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, Нэргүйн Батчимэгийг УДШ-ийн Иргэний хэргийн танхимын шүүгчид нэр дэвшүүлж, томилуулах саналаа УИХ-д танилцуулж, танилцах сонсгол хийсний дараа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

              Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлсэн саналын дагуу М.Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон. Харин нэр дэвшигч  Б.Ганболд, Н.Батчимэг нарыг  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн шүүгчээр томилохоос татгалзсан байна. 

Бэлтгэсэн: UIH.MN