Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Арилжааны 11 банкаар дамжуулан 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ
2023-03-13

                     Сонсголын эхэнд Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.

Шинжээчийн дүгнэлт: Хөгжлийн банкнаас 2012-2021 онд 17 төсөл, хөтөлбөрийн хүрээнд арилжааны 11 банкаар дамжуулан 1.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг 2542 дэд төсөлд олгожээ. Нийт санхүүжилтийн эргэн төлөлт 96.6 хувьтай. Үүнээс Капитал банкны зээлийг барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээр хангажээ. Голомт банк 396 дэд төсөлд 503.2 тэрбум төгрөг олгожээ. Худалдаа хөгжлийн банк (Улаанбаатар банк) 135 дэд төсөлд 451 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Хаан банк 1111 дэд төсөлд 184.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан АСЕМ вилла цогцолборт 125 тэрбум төгрөгийг жилийн 4.5 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай олгожээ. Мөн зочид буудлуудын 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэсэн. Зээлийн зарцуулалт зориулалт бус. Зээлдэгч Скай ресорт компани нь санхүүжилтийн 49.2 тэрбум төгрөгөөр бизнесийн зээлээ хаасан, мөн 8 тэрбум төгрөгөөр бизнесийн зээл хаасан, 806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүд буцаан олгож, 34.4 тэрбум төгрөгийг Энержи ресурс компаниас гадаад шилжүүлгээр ММС-ийн бондын төлбөр хаасан.

               Түр хорооны гишүүд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гэрчээр оролцсон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул зэрэг албан тушаалтанд асуулт тавьж, хариулт авлаа.

Дараа нь АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах зочид буудлуудын дамжуулан зээлийн зарцуулалтыг хэлэлцэв. Үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлтээс дурдъя.

  • Нийт 233.4 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банкаар дамжуулан 17 зээлдэгчид зээл олгосон байна. 189.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Пума империал, Хасабэ интернэшнл ххк зэрэг 6 зээлдэгчид олгожээ.
  • Зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмын 2.2, 3.1, 5.1, 5.2 дахь заалт хэрэгжээгүй.

Бэлтгэсэн:UIH.mn