Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол ирэх сарын 10-нд болно
2023-03-16

               УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тов тогтоолоо. 

                УИХ-ын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу ЭМДҮЗ-ийн дарга, дэд дарга, гишүүдийг томилоход нэр дэвшигчийн сонсгол товлон явуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан. Одоо ажиллаж байгаа Үндэсний зөвлөлийн 2017 онд томилогдсон зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм. Нэр дэвшигчийн сонсголыг эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох байнгын хороо явуулна гэж УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосны дагуу ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд явуулахаар товлож, байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Тогтоолоор, нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг томилж, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгав.

Бэлтгэсэн: UIH.mn