Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
2023-04-10

        УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр 14 цагт зохион байгуулна. 

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Ш.Зоригоо, Ж.Гэрэлмаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Н.Одонгуа нарын нэрийг дэвшүүлсэн байна. 

Нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах бол энэ линкээр нэвтэрнэ үү. https://www.parliament.mn/nn/29704/

Бэлтгэсэн: Uih.mn