Хайх
Сонсголын төрөл:
Ангилал:
Нийтлэгдсэн он:
Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороог татан буулгав
2023-04-21

           УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Өнөөдөр чуулганаар “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. 

            УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 56.8-д "Түр хороо тайлан, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно" гэж заасан. Үүний дагуу тус хороог татан буугдсанд тооцлоо. Түр хорооны тайланг эцэслэснээс хойш 14 хоногийн дотор тусгай санал, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, бичмэл нотлох баримтын хамт УИХ-ын цахим хуудсанд байршуулна. 

Бэлтгэсэн: UIH.mn