UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын нийт гишүүдэд -д хаягласан өргөдөл
Улс төрийн намын тухай хуулийг 2023 оны хаврын чуулганаас хэтрүүлэлгүйгээр батлахыг уриалж байна!
Бодлогод залуусын хяналт ТББ   74 дэмжсэн

              Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан үйл явцыг иргэд бид анхааралтай ажиглаж байна. 

Уг хуулийн төсөлд улсын хэмжээний бодлогыг дэвшүүлэх чадвартай, дотоод ардчилалтай, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод олон намын тогтолцоог бэхжүүлэх дэвшилтэт зохицуулалтууд тусжээ. Мөн нийгмийн олон бүлгүүд ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төрд тэгш оролцох боломжуудыг хуульчилж буй нь хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилготой бүрэн нийцэх юм. 

Энэхүү хуулийн төслийг боловсруулах үйл явц нь 2011 оноос хойш тасралтгүй өрнөж, олон талын зөвшилцөлд тулгуурлан, иргэд болон эрх ашиг нь хөндөгдөх бүлгүүд, дотоодын болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоог хангаж чадсанаараа онцлог байна. Үүний тод жишээ бол 2019 оноос Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Венецийн комиссоос хараат бус шинжээчид хуулийн төсөлд зөвлөмжүүд өгч, “улс төрийн намуудын төлөвшлийг эрчимжүүлэх зорилготой” хуулийн төсөл болсныг цохон тэмдэглэжээ. 

Иймд 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Улс төрийн намын тухай хууль”-ийг нэн даруй хэлэлцэж батлахыг ард түмний элч болсон УИХ-ын дарга Г.Занданшатар болон эрхэм гишүүдэд уриалж байна. 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах