UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
УИХ-ын гишүүд -д хаягласан өргөдөл
Хилийн чанад дахь иргэд УИХ-д төлөөлөлтэй болъё!
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ   59 дэмжсэн

#БидТөлөөлүүлэхЭрхтэй

Жил бүр багадаа 500 гаруй сая ам. доллар эх орон руугаа шилжүүлдэг хилийн чанадад суугаа Монгол Улсын 200 мянга орчим иргэд өнөөдөр УИХ-д өөрсдийн гэх төлөөлөлгүй байна.

Намын жагсаалтад санал өгөх эрх нээгдэх гэж буй нь сайшаалтай ч өөрсдийн шууд төлөөллөө сонгох эрхгүй байгаа нь Монгол Улсын иргэний үл ялгаварлагдах, тэгш сонгох зэрэг Үндсэн хуулийн суурь эрхүүд нь зөрчигдөж байна.

Иймд, тэдний эрх ашгийг хамгаалах, шууд төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болгохын тулд сонгуулийн тусгай тойргуудыг бүс бүсээр нь гаргаж УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгахыг УИХ-ын гишүүдээс шаардаж байна.

Дэлхийд 115 улсын иргэд гадаадаас санал өгөх эрхээ бүрэн эдэлж байгаа бөгөөд тусгай тойрог гаргасан (Франц, Итали, Португал, Колумб г.м.) 11 улс байна.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах