UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн захирал Д.Бадарч -д хаягласан өргөдөл
МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль брэндийг хамгаалъя
Э.Наранцацрал   1 дэмжсэн

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танаа,

Монгол улсын их сургуулийн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг   бүтэцийн өөрчлөлт нэрийн дор  Улс төрийн тэнхимтэй нэгтгэж  “Улс төр, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль” байгуулах шийдвэр  гаргаж,  угтаа нэр, бүтэцийг нь өөрчлөх замаар татан буулгаснаас өөрцгүй арга хэмжээ авч буйг эсэргүүцэж энэхүү өргөдлийг бичиж байна. МУИС-ийн Удирдах Зөвлөлийн уг шийдвэрийг буцааж Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг (ОУХНУС) хэвээр үлдээхийг тус  сургуулийн  суралцагч, төгсөгч, эрдэмтэн судлаачдын нэрийн өмнөөс хичээнгүйлэн хүсч байна.  
 

Монголын үе үеийн төрийн  алтан аргамжийг бэхэлж,  олон арван төр нийгмийн зүтгэлтэн, дипломатч, эрдэмтэдийг бэлтгэсэн тус сургуулийн 30 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэл, гавъяаг хүндэтгэж харгалзан үзэхийн сацуу төгсөгч, оюутнуудын зүгээс дараах үндэслэлээр Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг бүтэцийн өөрчлөлтөд оруулалгүй хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.

  1. Олон улсын харилцаа гэдэг дан ганц улс төрийн харилцаагаар хязгаарлагдахгүй. Даяаршиж, тасралтгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд улс орнуудын иргэд хоорондын  харилцан ойлголцолыг сайжруулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйтай холбоотой энэ мэргэжлийн эрэлт  Монгол улсад ч гадаадад ч  цаг тутам өсөн нэмэгдэж буй нөхцөлд бүтэцийн өөрчлөлт хийж өөр тэнхимтэй нэгтгэх нь цаг үе, зах зээлээ судлаагүй, мэдрэмжгүй шийдвэр юм. 
  2. Олон улсын харилцааны мэргэжил нь Улс төрийн шинжлэх ухаанаас ялгаатай нь  дипломат албаар зогсохгүй худалдаа, эдийн засаг, хүрээлэн буй орчин, олон улсын аюулгүй байдал, хүмүүнлэгийн үйлс, шинжлэх ухаан технологи, соёл боловсрол гээд аль ч салбарт хөрвөж ажиллах  мэдлэг ур чадварыг  оюутан суралцагчдад  олгодгоороо давуу талтай. 
  3. Улс төрийн тэнхимээс ялгаатай нь Олон улсын харилцаа нь оюутнуудаа сонгон суралцсан гадаад орны хэлийг гарамгай эзэмшиж, улс орнуудын соёл, сэтгэлгээ, түүх, уламжлалыг гүнзгий ойлгож төрийн, хувийн аль ч салбарт эх орноо төлөөлөхдөө мэдлэгтэй, төдийгүй мэдрэмжтэй байхыг шаарддаг олон үүрэг гүйцэтгэх чадвартай байхаар бэлтгэдэг тул Улс төрийн тэнхимтэй нэгтгэх нь энэхүү онцлогийг үгүй хийж буй хэрэг юм.  
  4. Гадаадад болон дотоодод бусад олон сургуульд Олон улсын харилцааны мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Харин МУИС-ийн   ОУХНУС нь Монгол улсыг гадаадад төлөөлөх,  үндэсний ашиг сонирхолыг хамгаалах  үүргээ ухамсарласан чадварлаг төдийгүй эх оронч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд зорьж Монголын дипломатын түүх, дипломат ёс, уламжлал, төрийн гадаад бодлогын сэтгэлгээ, үндэсний онцлогийг  сургалтын хөтөлбөртөө гүн гүнзгий шингээсэн байдаг. МУИС-ийн Удирдах Зөвлөлийн шийдвэр нь  Монгол төрийн алтан аргамжыг бэхлэх ирээдүй хойчийг сургах үйлсэд хувь нэмэр оруулах өөрчлөлт авчирна гэж үзэхгүй байна. 

Оюутан, төгсөгчид бид бүгд  МУИС-ийн Удирдах Зөвлөл бүтэцийн өөрчлөлт хийж Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийг Улс төрийн тэнхимтэй нэгтгэх шийдвэрээ буцаахыг шаардаж, бүлэг хүмүүс удирдах зөвлөлийн эрх мэдлээ ашиглан олон мянган хүний эрх ашиг, сонирхол, санал хүсэлтийг үл хайхарсан шийдвэр гаргаж, ардчилалын үнэт зүйлсийг уландаа гишгэдэг явдлыг  эсэргүүцэж байна. 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах