UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Улсын Их хурал -д хаягласан өргөдөл
Тамхичдаас хог хаягдлын нэмэлт татвар авъя
Батзаяа   4 дэмжсэн

Өглөө, орой охиноо цэцэрлэгт нь хүргэх замд ногоон бут, мод руу тамхины иш хаягдсан байхыг хараад үнэхээр их бухимддаг. Охиноосоо бас ичдэг. Том хог хаягдлыг аваад ойрхон хог сав руу хийчихдэг. Харамсалтай нь тамхины ишийг ингэхэд төвөгтэй.

Тамхины ишээ хаяж байгаа хүмүүс тоох ч үгүй хаа таарсан газраа хаяж чадаж байгаа юм чинь уусан ундааны сав, чихрийн цаас, бусад хэрэглэсэн зүйлээ ч тэгдэг байхад гайхахгүй.

Иймд орчныг хамгийн ихээр бохирдуулагч тамхичид тамхины ишээ хогийн савандаа хийх хүсэлгүй бол хог хаягдлын нэмэлт татварыг тэдэнд зориулан бий болгож, бүрдүүлсэн татварын орлогоор тохижилтын ажилтнуудын цалингийн зардлыг өсгөе.

Ингэснээр тамхи татдаггүй иргэдийн сайн сайхан орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж чадна. 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах