UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
АШУҮИС-ийн БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Б.ДАМДИНДОРЖ ТАНАА -д хаягласан өргөдөл
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийг бодлогын хүрээнд дэмжихийг шаардсан өргөдөл
Гантулгын Уугантуяа   164 дэмжсэн

АШУҮИС-ийн НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан (ЭМНА) мэргэжилтэн 2003 оноос хойш бэлтгэж, нийт төгсөгчдийн тоо 350 орчим байна. Сүүлийн үед ЭМНА мэргэжлээр төгсөгчдөд тулгамдаж буй асуудлыг “Монголын Эрүүл Мэндийн Нийгмийн Ажилтнууд” хаалттай фейсбүүк хуудаст уг мэргэжлээр төгсөгчид хөндөж тавьсан.

Дээрх асуудлаар төгсөгчдийг төлөөлж миний бие 2023 оны 10 сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн төлөөлөл, Монголын эрүүл мэндийн нийгмийн ажилтны хөгжлийн холбоо ТТБ-ын төлөөлөлтэй уулзаж асуудлыг тавьсан боловч хариу арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ.  

Иймээс бид эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэн мэргэжлээр төгсөгчдийн дунд тулгамдаж буй асуудлыг нэгтгэн, шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна. Үүнд:

  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөлд эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийн талаар тусгаагүй байна. Иймд тус хуулийн төслийн 3, 18 дугаар зүйлд болон бусад эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийг тусгахад сургууль дэмжлэг үзүүлэх.
  2. “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр төгссөн хэдий ч одоо мэргэжлийн индекс нь эрүүл мэндийн салбарт ажиллах боломжгүй буюу таарахгүй байна. Нийгмийн халамжийн салбарт хамаарагддаг. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаал хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү тушаал дээр 098 Эрүүл мэнд нийгмийн хамгаалалд хамаарах салбар дундын чиглэл дотор Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийг 098801 гэсэн индекс тавигдсан байна. Иймд энэхүү индексийн асуудлыг шийдвэрлэж өгөх.
  3. Сүүлийн жилүүдэд АШУҮИС-ийн НЭМС, ЭМХТ, ХӨСҮТ-өөс зохион байгуулж буй 3, 6 сар цаашлаад 1 жилийн сургалтуудад ЭМНА мэргэжлээр төгсөгчдийг бүртгэхгүй, мэргэжил зааж байгаа ЭМНА мэргэжлээр төгсөгчид төгсөлтийн дараах сургаалтанд хамрагдах, мэргэжил дээшлүүлэх боломжийг хязгаарлаж байна.
  4. Төгсөгчдийн тодорхой хувь нь Өрх, сумын ЭМТ-д ЭМНА орон тоогоор ажиллаж байгаа хэдий ч эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр мэргэжлийн ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг авах боломжгүй байна. Зөвхөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн зэрэг олгож байна.
  5. Эрүүл мэндийн нийгмийн ажилтан бэлтгэх сургалтын 4 жилийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр шаардлагатай хичээлүүд маш бага ордог ихэвчлэн нийгмийн ажлын холбогдолтой хичээл орж байгаа нь эрүүл мэндийн салбарт ажиллахад хүндрэл тулгардаг. Иймд хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх.

 

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бид энэхүү мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж ирсэн сургуулийн зүгээс тодорхой шийдэл гаргаж ажиллана уу хэмээн энэхүү өргөдлийг гаргаж байна. Энэхүү өргөдлийн хариуг 2023.11.01 –ны дотор хариу мэдэгдэж, төгсөгчдийн төлөөллийг хүлээн авч уулзахыг АШУҮИС-ийн боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Дамдиндорж танаас шаардаж байна.

 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах