Хууль бус орлогын эх үүсвэрийг шалгуулж, хуулийн хариуцлага тооцуулах тухай
Би энэхүү өргөдлөөр дамжуулан төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүд болон төрийн албан тушаалтнуудын орлого, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой бус, хууль бус байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа асуудалд хуулийн дагуу шалгалт хийгдэж, тохирох арга хэмжээг авахыг хүсч байна.
Иймд дараах арга хэмжээг авч, холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Үүнд:
- Төрийн албан тушаалтнууд дунд хөрөнгө орлогын шалгалт явуулж илэрсэн болон нотлогдсон хууль бус орлогуудыг хуулийн дагуу хурааж авах;
- Холбогдох этгээдэд Эрүүгийн болон Захиргааны хуулийн дагуу хариуцлага оногдуулах;
- Хууль зөрчсөн нь тогтоогдсон гишүүд, албан хаагчдын халдашгүй байдлын эрхийг цуцлах, хуулийн байгууллагад шилжүүлэх;
- Шалгалтаар холбогдсон, бусад холбогдох гишүүд болон албан тушаалтнуудын орлогын эх үүсвэрийг нягтлан шалгаж, хууль бус орлого байж болзошгүй тохиолдолд хураан авч, хуулийн хариуцлага хүлээлгэх.
Төрд итгэх иргэдийн итгэл, шударга ёсны зарчим алдагдахгүй байхад бодитой арга хэмжээ авч ажиллана гэдэгт найдаж байна.
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах