UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
ШУТИС-ийн Захиргаа, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч -д хаягласан өргөдөл
ШУТИС-ийн сургалтын орчныг шинэчилж, төлбөрийн бодлогыг дахин хянах
Төгөлдөр   0 дэмжсэн

Сүүлийн жилүүдэд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн (ШУТИС) сургалтын төлбөр тасралтгүй нэмэгдэж буй хэдий ч оюутнуудын суралцах орчин, сургалтын чанар, техник технологийн шинэчлэл хангалтгүй хэвээр байна. Олон анги, лаборатори нь хуучирсан тоног төхөөрөмжтэй, дотоод орчин стандарт шаардлага хангахгүй байгаа нь чанартай мэдлэг эзэмшихэд хүндрэл учруулж байна.

Энэхүү нөхцөл байдал нь ШУТИС-д суралцаж буй бүх оюутнуудад, оюутнуудын эцэг эх, ар гэрийнхэнд, улсын хэмжээнд чанартай боловсрол эзэмшүүлэх зорилготой нийт нийгэмд шууд болон шууд бус байдлаар сөргөөр нөлөөлж байна.

Дараах шийдлүүдийг санал болгох нь,

  1. 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх
  2. Оюутны оролцоотойгоор сургалтын орчин, хэрэглэгдэхүүний нөхцөл байдлын судалгаа хийж, сайжруулалтын төлөвлөгөө боловсруулах
  3. Боловсролын чанар, хичээлийн хөтөлбөр, практик дадлагын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх
  4. Оюутнуудын санал хүсэлтийг тогтмол сонсох, шийдвэр гаргах түвшинд тусгах тогтолцоо бий болгох

Бидний тавьж буй шаардлага бол зөвхөн нэг сургуулийн асуудал биш, харин боловсролын чанар, шударга хүртээмжтэй тогтолцоог бий болгох алхам гэж үзэж байна. Энэхүү асуудалд анхаарал хандуулж, тодорхой шийдвэр гаргахыг хүсье.

Хүндэтгэлтэйгээр,
ШУТИС-ийн оюутнуудын төлөөлөл
2025.07.19

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах