
Туул гол дагуу барихаар төлөвлөж буй Туул хурдны зам нь байгаль орчин, нийтийн эрх ашиг, хотын урт хугацааны тогтвортой хөгжилд ноцтой эрсдэл учруулж болзошгүй асуудал юм.
Туул гол бол Улаанбаатар хотын усны нөөц, экосистем, иргэдийн эрүүл амьдрах орчны үндсэн эх үүсвэр бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх нь голын сав газар, ногоон бүс, амьтан ургамлын орчинд нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол учруулах эрсдэлтэй.
Үүнээс гадна уг төслийн талаар иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, ил тод байдал болон олон нийтийн оролцоо хангалтгүй байгаа нь шийдвэр гаргалт нь нийтийн эрх ашигт бүрэн нийцэж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хэрэв энэ өөрчлөлтийг хийж, төслийг зогсоох эсвэл дахин нягтлахгүй бол энэ нь нийслэлийн бүх иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, цэвэр усны хангамж, амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх бөгөөд ирээдүй хойч үед нөхөж баршгүй үр дагавар үлдээх аюултай.
Харин төслийг дахин үнэлж, ил тод, хариуцлагатай байдлаар шийдвэрлэх нь нийгмийн итгэлийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалсан, тогтвортой хөгжлийг дэмжсэн зөв шийдвэр болох юм.