
Шинчонжи буюу Шинэ тэнгэр газар Солонгосын шашны гаж урсгал бүлэглэл Монголд аль хэдийн газар аваад удаж буй билээ.
Нийгэмд асар их хортой ялангуяа үндэсний аюулгүй байдалд заналхийлэл үзүүлж ард иргэдийн ажил эрхлэх ахуй амьдралд ноцтой тархи угаалт хийж буй нь мэдээллийн эх сурвалжуудаар явж байгаа.Үүнээс үүдэлтэй хохирсон хүмүүсийн фэйсбүүк групп хүртэл байгаа.
Хүний шашин шүтэх эсэх нь үндсэн хуулиар олгогдсон эрх ч гэсэн хэм хэмжээг зөрчсөн хувь хүний нууц нийгэмд амар тайван амьдрах эд хөрөнгө хүний эрхэнд халдан тархи угаалт хийж байгаа нь олон баримтуудаар нотлогдсон байгаа.
Нууцаар үйл ажиллагаа явуулж хэн дуртай гадны иргэн сургалт семинар хувь хүний хөгжил нэрийдлээр шашны хууль бус үйл ажиллагаа явуулах нь байж боломгүй зүйл юм.Энэ нь нийгэмд асар хохиролтой улсын ирээдүйн хөгжилд муу үр дагавартай юм.Тиймээс үүнийг анхааралдаа аван яаралтай хуулийн баг гарган шинэчлэлт хийж шалгалт явуулж өгнө үү