Өнөөдрийн ертөнцөд AI хэрэгсэл ашиглаж чаддаг оюутан, ашиглаж чаддаггүй оюутны хооронд асар том ялгаа үүсэж байна. Нэг нь 24 цагийн турш тайлбарлаж өгөх багш, судалгааны туслах, код бичих хувийн багштай адил хэрэгсэлтэй байхад нөгөө нь зөвхөн төлбөр төлж чадахгүй гэсэн шалтгаанаар энэ боломжийг хүртэж чадахгүй байна. Боловсролын боломж хүний авьяас, хөдөлмөрөөр биш, төлбөрийн чадвараар шийдэгдэж эхэлж байгаа нь шударга биш. Тиймээс AI-д хандах эрхийг цөөнхийн давуу эрх биш, бүх оюутны суурь боломж, суурь эрх болгох ёстой.
Шаардлага:
Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яамнаас их, дээд сургуулийн бүх оюутанд Claude, Codex зэрэг AI хэрэгслийн боловсролын эрхийг улсын хэмжээнд нэвтрүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Үндэслэл:
AI хэрэгсэл нь орчин үеийн суралцах, судалгаа хийх, код боловсруулах, бүтээмж өсгөх үндсэн хэрэгсэл болсон. Монголын оюутнуудыг дэлхийн өрсөлдөөнд хоцроохгүй байхын тулд STEM боловсролыг AI хэрэгслээр дэмжих шаардлагатай.
Хүлээгдэж буй үр дүн:
Оюутны бүтээмж өснө, судалгааны чанар сайжирна, инженерчлэл ба программчлалын ур чадвар хурдацтай нэмэгдэнэ, боловсролын тэгш хүртээмж сайжирна.
Дэлгэрэнгүй:
Өнөөдөр дэлхий дахинд технологийн шинэ хувьсгал өрнөж байна. Хиймэл оюун, квант тооцоолол, орчин үеийн инженерчлэл, биотехнологи, сансар судлал зэрэг салбарууд хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлж эхэллээ. Харин энэ бүхний үндэс нь суурь шинжлэх ухаан юм: математик, физик, хими, инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан.
Ирээдүйд улс орны өрсөлдөх чадвар нь зөвхөн байгалийн баялаг, газар нутаг, хүн амын тоогоор бус, оюуны чадамж, судалгааны чадвар, шинэ технологийг ашиглах хурд-аар шийдэгдэх болно.
Том улсууд шинжлэх ухаан, инженерчлэл, судалгаа, хиймэл оюунд асар их хөрөнгө оруулж байна. Монгол Улс тоогоор өрсөлдөж чадахгүй. Харин хүн бүрийн оюуны бүтээмжийг өсгөх замаар өрсөлдөх ёстой.
Тиймээс Монголын төрөөс дараах бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж байна:
Яагаад энэ хэрэгтэй вэ?
Өнөөдөр AI хэрэгсэл бол тансаг хэрэглээ биш. Энэ бол 21-р зууны сурах бичиг, лаборатори, туслах багш, програчилалын орчин юм.
Хэрэв Монголын төр үнэхээр ирээдүйгээ бодож байгаа бол зам, барилга, уул уурхайгаас гадна оюуны дэд бүтэцдээр хөрөнгө оруулах ёстой. Монголын оюутнуудад дэлхийн түвшний AI хэрэгслийг нээж өгөх нь зардал биш, энэ бол үндэсний ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм.
Монголын бүх оюутнуудад үнэгүй Claude, Codex-ийн эрх олгоё.
STEM + AI tools-ийг Монголын хөгжлийн шинэ суурь болгоё.