UIH.mn/PetitionЯлсан өргөдлүүдӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
Ерөнхий сайд -д хаягласан өргөдөл
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлга
Г.Эрмүүн   0 дэмжсэн

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтвортой байлгах, иргэдийн амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлэх асуудалд онцгой анхаарч өгнө үү. Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж байгаа нь ард иргэдийн амьдралд хүнд ачаа болж байна.

Өнөөдөр зөвхөн бага орлоготой иргэд бус, 2–3 сая төгрөгийн цалинтай хүмүүс хүртэл амьжиргааны дарамтад орж, цалин нь өдөр тутмын хэрэгцээндээ хүрэлцэхгүй нөхцөл үүсээд байна. Тэр дундаа 2 сая төгрөгөөс доош орлоготой өрхүүдийн хувьд амьдрал улам хүнд болж байгааг төр засаг бодитоор анхаарч үзэх шаардлагатай байна.

Төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд өөрсдөө дундаж болон бага цалингийн хэмжээгээр хэсэг хугацаанд амьдарч үзвэл өнөөгийн нөхцөл байдал иргэдэд ямар хүндрэл учруулж байгааг илүү ойлгох болов уу. Хүн ер нь бүх зүйл нь бэлэн, хүрэлцээтэй байхад амьдралын бодит хүндрэл, үнэ цэнийг төдийлөн анзаарч хайхардаггүй шүү дээ. Иргэн бүрт хөдөө орон нутгаас үнэгүй мах, хүнс явуулдаг хамаатан садан байдаггүй. Ихэнх айл өрх бүх хэрэглээгээ зах зээлийн үнээр авч, өдөр тутмын өссөн өртөгтэй нүүр тулан амьдарч байна.

Иймд үнийн өсөлтийг хязгаарлах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, татвар, хяналтын бодлогыг бодитойгоор сайжруулж, ард иргэдийн амьжиргаанд хөрсөндөө буусан, мэдэгдэхүйц өөрчлөлт хийхийг хүсье.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах