
Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компаниудын удирдах болон мэргэжлийн албан тушаалын сонгон шалгаруулалт ил тод бус, тэгш боломжийг хангахгүй байгаа талаар иргэдийн дунд олон нийтийн шүүмжлэл тасрахгүй байна.
Зарим ажлын байрны сонгон шалгаруулалтын мэдээлэл нийтэд хангалттай хүрдэггүй, шалгаруулалтын шалгуур, үнэлгээний явц болон эцсийн сонголтын үндэслэл олон нийтэд ил тод биш байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна.
Иймд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд дараах өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг хүсье.
Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр төрийн өмчит компаниудад ажиллах боломж иргэн бүрт тэгш хүртээмжтэй болж, хүний нөөцийн сонгон шалгаруулалт шударга, ил тод болохоос гадна төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна.