UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
БШУЯ-ны Сайд Л.Энх-Амгалан, Их дээд сургуулийн удирдлагууд -д хаягласан өргөдөл
Их дээд сургуулийн хичээлийн байрууд оюутнууддаа 24 цаг нээлттэй байж үйлчлэхийг уриалж байна!
Бадамдаш   35 дэмжсэн

Их дээд сургуулиудын хичээлийн байрууд нь оюутнууддаа нээлттэй үйлчлэх ёстой.

Одоогоор оройн цагаар хичээлийн байраас оюутнуудыг хөөж гаргадаг. Хэрвээ хичээлийн байрууд оюутнуудад нээлттэй байх аваас дараах ач холбогдолтой.

  1. Оюутнууд хамтдаа хичээлээ давтах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж илүү сайн бүрдэнэ
  2. Дэлхийн чиг хандлага болж байгаа инновац, гарааны компани хөгжүүлэхэд байр, интернет гэх мэт нэн зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн дэмжлэг болдог.
  3. Их дээд сургуулиуд нь Оюутнууддаа үнэ цэнтэй гэж хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл болдог. Оюутнууд үнэ цэнтэй гэж мэдрэх нь өөртөө итгэлтэй байх, шинэ санал санаачилга гаргах, хамтдаа хөгжихөд чухал нөлөөтэй.
  4. Дэлхийн бараг бүхий л их дээд сургууль оюутнууддаа номын сан, лаборатори, компьютерийн лаборатори, анги танхим, хамтран ажиллах орон зайгаар хангадаг нь багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх наад захын нөхцөл болдог.
  5. Ихэнх старт ап буюу гарааны компаниудын өмнө тулгардаг хамгийн том бэрхшээл бол ажлын байрны түрээс, интернет зэрэг зардал байдаг. Иймд их дээд сургуулиуд дэлхийн жишгээр хөгжиж, судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэхийн тулд наад захын ийм нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах