UIH.mn/PetitionӨргөдөл санаачлахМиний өргөдөл
Нэвтрэх
УИХ-ын дарга Г.Занданшатар -д хаягласан өргөдөл
Ковидын үеийн төсвийн болон УОК-н зарлагыг ил болгох УИХ-н нээлттэй сонсгол хиймээр байна
Цэгмэд   8 дэмжсэн

Ковидын үеэр онцгой байдал нэрийн дор маш их хөрөнгийг хяналтгүй, нээлттэй сонгон шалгаруулалтгүй зарцуулсан. Бараа үйлчилгээг хэт хөөрөгдсөн үнээр худалдан авч, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавиагүй. 
 

Мөн түүнчлэн хүний эрхийн зөрчил зөндөө гарсан. Гэтэл тэр үеэр эрх мэдэл бүхий хүмүүс дүрэм журмаа зөрчсөн үйлдэл гаргаад хариуцлага хүлээгээгүй. Төрийн албан хаагчдыг амралтгүй, үр дүнгүй ажиллуулж хөрөнгө, цаг үрсэн. 
 

Нээлттэй сонсгол хийвэл гарсан алдаа завхрал, үрэгдсэн хөрөнгийн талаарх мэдээлэл олон нийтэд илж болж, цаашдаа ийм зүйл давтагдахаас сэргийлнэ. 

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Өргөдөлд гарын үсэг зурах