Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж буйтай холбогдуулан дараах холбоосоор орж хуулийн төсөлд саналаа өгнө үү.
https://d.parliament.mn/tusul/ab22fe8a-6f3b-499a-93aa-f13fe8544b16
Монгол улсын хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төсөл санаачлагч нь:
9.4.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах эрхтэй.
9.5.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ... гэж заасан.