Монголбанк

Хуульд заасан чиг үүрэг 

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилготой. Төрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, банкны үйл ажиллагааг зохицуулж хянах, үндэсний төлбөрийн системийг зохицуулах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах чиг үүрэгтэй. 

Байгууллагын бүтэц 

Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн удирдлагад төв аппарат болон орон нутгийн нэгжүүд ажилладаг. 

Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг. 

Хяналтын зөвлөл дотоод хяналт, аудит, тайлагналтай холбоотой асуудлыг хянадаг.

Монголбанкны бүтэц

 

УИХ-аас томилдог албан тушаал 

Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр, Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ тус бүр зургаан жилээр томилно. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны нэр дэвшүүлснээр Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус дөрвөн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, зургаан гишүүнийг зургаан жилээр томилно. Энэ талаар Төв банкны тухай хуулийн 26, 27¹, 27³ дугаар зүйлд тодорхой заасан.

Гол хуулиуд

Үйл ажиллагааны тайлан 

 
Томилгоонд хийсэн хөндлөнгийн үнэлгээ