
Хуульд заасан чиг үүрэг
Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зохицуулалтын хүрээнд санхүүгийн үйлчилгээнд зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаална. Үнэт цаас, даатгал, банк бус санхүү, хадгаламж зээлийн хоршоо зэрэг салбарыг зохицуулдаг.
Байгууллагын бүтэц
Хороо нь дарга, зургаан гишүүнтэй. Дарга болон хоёр гишүүн нь орон тооны, дөрвөн гишүүн нь орон тооны бус статустай. Ажлын алба нь салбарын зохицуулалт, хяналт шалгалт болон байгууллагын дотоод үйл ажиллагааг хариуцсан нэгжүүдтэй. Хорооны дэргэд орон тооны бус Хяналтын зөвлөл ажилладаг.
Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц
УИХ-аас томилдог албан тушаал
УИХ хорооны дарга, зургаан гишүүнийг таван жилээр томилно. Даргад УИХ-ын дарга, гишүүдэд Эдийн засгийн байнгын хороо хоёр хүнийг, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлнэ.
УИХ мөн Хяналтын зөвлөлийн дарга, дөрвөн гишүүнийг гурван жилээр томилно. Даргад Эдийн засгийн байнгын хороо, гишүүдэд Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо тус бүр хоёр хүнийг нэр дэвшүүлнэ. СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 12, 29 дүгээр зүйлд томилгооны тухай тодорхой зохицуулсан.
Гол хууль
Үйл ажиллагааны тайлан