Төрийн албаны зөвлөл

Хуульд заасан чиг үүрэг

Төрийн албаны хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалт, томилгоонд хяналт тавина. Төрийн жинхэнэ албан хаагч болон нэр дэвшигчийн эрхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ.

Байгууллагын бүтэц 

Төрийн албаны зөвлөл орон тооны таван гишүүнтэй. Ажлын алба нь Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хангадаг. Салбар зөвлөлүүд нь хууль, журмаар хүлээлгэсэн чиг үүргийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлдэг. Төрийн албаны зөвлөл нь УИХ-ын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан дараах бүтэцтэй.

Төрийн албаны зөвлөлийн бүтэц

УИХ-аас томилдог албан тушаал 

УИХ нь зөвлөлийн орон тооны таван гишүүнийг нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр зургаан жилээр томилно. УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүнийг, төрийн албан хаагчийн төлөөллөөс хоёр хүнийг нэр дэвшүүлнэ. Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нууц санал хураалтаар гурван жилээр сонгоно. Төрийн албаны тухай хуулийн 68.2, 68.3, 69.1 дэх заалтад энэ талаар тодорхой зохицуулалт байдаг. 

Гол хууль, эрх зүй

Үйл ажиллагааны тайлан

Томилгоонд хийсэн хөндлөнгийн үнэлгээ
байхгүй